top of page

Цахилгааны самбарт ЯАГААД хамгаалалтын төхөөрөмж зайлшгүй байдаг вэ?

  • Nov 1, 2025
  • 1 min read

Updated: 4 days ago


Бид бүхний гэр, оффисын цахилгаан систем гаднаасаа хэвийн, асуудалгүй мэт харагддаг ч үргэлж жижиг эрсдэл дагуулж байдаг. Хэт ачаалал, богино холболт, хүчдэлийн огцом савлагаа гээд л. Тиймээс эдгээр эрсдэл гарахаас өмнө цахилгаан суурилуулалт бүрд хүмүүс, барилга, цахилгааны төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хамгаалалтын төхөөрөмжүүд суурилуулах шаардлагатай.


Доорх 6 үндсэн төхөөрөмж цахилгаан суурилуулалтыг хамгаалахад хэрэглэгддэг.


1. Ерөнхий унтраалга (Isolating switch)

Самбарын эхэнд байрладаг “гол унтраалга”. Цахилгааны самбарыг бүхэлд нь унтрааж, засвар үйлчилгээ хийх үед аюулгүй болгодог.


2. MCCB — Их гүйдлийн зориулалттай таслуур

Их хэмжээний гүйдэлтэй шугам, том төхөөрөмжтэй барилга (үйлдвэр, агуулах, оффис) дээр ашигладаг. Хэт ачаалал, богино холболт гарвал гүйдлийг тасалж хамгаална.


3. MCB — Гэр, оффисын түгээмэл таслуур

Өрөө бүрийн шугамд байдаг жижиг таслуур. Хэт ачаалал, богино холболт гарахад шууд тасална. Гал гарахаас хамгаалдаг үндсэн төхөөрөмж.


4. SPD — Хүчдэлийн үсрэлтээс хамгаалах төхөөрөмж

Аянга буух, хүчдэл огцом өсөх үед цахилгаан хэрэгслүүдийг гэмтэхээс хамгаалдаг.


⦁ ТВ

⦁ хөргөгч

⦁ галын систем

⦁ сервер

⦁ ухаалаг төхөөрөмжүүд гээд бүгдийг хамгаална.


5. RCCB — Гүйдэл алдагдлаас хамгаалах (хүнийг хамгаалдаг)

Хэрвээ цахилгаан "газарт алдагдах" буюу хүний биед хүрэх эрсдэл илэрвэл гүйдлийг маш хурдан тасалж, цахилгаанд цохиулах аюулаас хамгаална.


6. RCBO — Давхар хамгаалалттай таслуур (MCB + RCCB)


Хэт ачаалал, богино холболтоос болон гүйдэл алдагдлаас хамгаалдаг. 2 төхөөрөмжийг нэг дор багтаасан хамгийн ухаалаг хамгаалалт.


Яагаад эдгээрийг бүгдийг нь хэрэглэх ёстой вэ?


Учир нь цахилгааны эрсдэл олон янз байдаг бөгөөд тэдгээрийг нэг төхөөрөмж дангаараа хамгаалж чаддаггүй.

MCB/MCCB

галын эрсдэл

SPD

хүчдэл үсрэлт

RCCB

 хүний амь нас

RCBO

шугамын давхар хамгаалалт

Ерөнхий унтраалга

засварт аюулгүй байдал

Эдгээрийг хамтад нь суурилуулснаар л бүрэн хамгаалалт бүрдэнэ.

bottom of page