top of page

Ухаалаг гэрэлтүүлэг гэж юу вэ, хэрхэн өөрийн гэртээ нэвтрүүлэх вэ?

  • Apr 9
  • 2 min read

Updated: 2 days ago


Амьдрах орчиноо ухаалаг болгоход нөлөөлдөг олон технологийн нэг нь ухаалаг гэрэлтүүлэг юм. Ухаалаг гэрэлтүүлэг гэж юу болох, хэрхэн ажилладаг болон өөрийн гэртээ хэрхэн нэвтрүүлэх талаар хамтдаа харцгаая.


Ухаалаг гэрэлтүүлэг гэж юу вэ?

Ухаалаг гэрэлтүүлэг гэдэг нь төрөл бүрийн технологийг нэгтгэн, хоорондоо холбогдсон төхөөрөмжүүдийн сүлжээ үүсгэдэг орчин үеийн шийдэл юм. Үүний тусламжтайгаар гэрийн гэрэлтүүлгийг:


Унтраалгаар


Гар утасны апп-аар


Дуу хоолойгоор

хялбар бөгөөд бүрэн хувьчилж удирдах боломжтой болдог.


Ухаалаг гэрэлтүүлэг хэрхэн ажилладаг вэ?


Энэхүү систем нь хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд болон төв удирдлагын төхөөрөмжөөр дамжин ажилладаг бөгөөд бүгд утасгүй сүлжээгээр холбогдоно. Эдгээр төхөөрөмжүүдийн тусламжтайгаар та:


  • Гэрлийн өнгө болон түвшинг тохируулах

  • Гадаах байгалийн гэрэлээс хамаарч гэр доторх гэрлийг автоматаар өөрчлөх

  • Хүн байгаа үед л гэрлийг асаадаг болгох

  • Нэг дор олон гэрлийг удирдах сценари үүсгэх

  • Тодорхой хэсгийг (жишээ нь шат, коридор) чиглүүлэн гэрэлтүүлэх

  • Гар утас, апп эсвэл дуу хоолойгоор гэрлийг удирдах боломжтой.


Гэртээ ухаалаг гэрэлтүүлэгтэй болохын тулд юу хэрэгтэй вэ?


Та заавал шинээр утас татаж засвар хийх шаардлагагүй. Одоо байгаа унтраалганыхаа оронд эсвэл утасгүй ухаалаг унтраалгыг сонгох шууд хэрэглэх боломжтой.


Дараах ухаалаг төхөөрөмжүүдийг өөрийн хэрэгцээндээ тохируулан суурилуулахад хангалттай:



1. Gateway (Төв удирдлагын төхөөрөмж)

Системийн “зүрх” гэж хэлж болно. Бүх төхөөрөмжөөс дохио авч, Wi-Fi-тай холбогдон бүх системийг нэг дороос удирдана.


2. Ухаалаг унтраалга (Smart switch)

Гэрлийг асаах, унтраах үйлдлийг алсаас удирдах боломж олгоно.


3. Dimmer (Гэрлийн хүч тохируулагч)

Гэрлийн тод, бүдэг байдлыг тохируулах зориулалттай.


4. Ухаалаг залгуур

Ямар ч гэрлийг алсаас асааж, унтраах боломжтой болгоно.


5. Сценари удирдлага

Нэг товч дарахад бүх гэрлийг унтраах эсвэл тодорхой тохиргоогоор асаах боломжтой. Жишээ нь: Орой болоход хөшигнүд хаагдаж, гэрэл унтраах


6. Нэмэлт төхөөрөмжүүд

Хөдөлгөөн мэдрэгч

Чиглүүлэгч LED гэрэл

Тохируулгатай LED чийдэн

Ухаалаг гэрэлтүүлгийн давуу талууд


Эрчим хүчний хэмнэлт

Хөдөлгөөн мэдрэгч, автомат удирдлагын ачаар цахилгааны хэрэглээг 20% хүртэл бууруулах боломжтой.


Суулгахад хялбар

Том хэмжээний засвар шаардахгүй, мөн ашиглахад маш энгийн.


Алсаас удирдах боломж

Гэртээ байхгүй байсан ч гэрлээ асаах, унтраах, цаг тохируулах, анхааруулга авах боломжтой.


Чийдэнгийн насжилт уртасна

Зөвхөн шаардлагатай үед асдаг тул гэрлийн ашиглалтын хугацаа уртасна.


Ухаалаг гэрэлтүүлэг нь зөвхөн технологийн дэвшил биш, харин тав тух, аюулгүй байдал, хэмнэлт гурвыг нэг дор шийдсэн орчин үеийн шийдэл юм.



bottom of page