Ногоон зээлээр эрчим хүчний хэмнэлттэй шийдлээ авч болохоор боллоо
- 2 days ago
- 2 min read
Updated: 1 day ago

Эрчим хүчний хэрэглээгээ бууруулж, илүү ухаалаг, үр ашигтай орчин бүрдүүлэхийг хүсэж байна уу?
Toпологи ХХК Худалдаа хөгжлийн банктай хамтран эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг ногоон зээлийн нөхцөлөөр худалдан авах боломжийг санал болгож байна.
Манай санал болгож буй шийдлүүд нь эрчим хүчний хэрэглээг оновчтой удирдах, ашиглалтын зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжихэд чиглэгдсэн.
Яагаад эрчим хүчний хэмнэлттэй шийдэл сонгох вэ?
Цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулна
Ашиглалтын урт хугацааны зардлыг хэмнэнэ
Илүү ухаалаг удирдлага, хяналтыг бий болгоно
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна
Олон улсын ногоон барилгын стандартад нийцэх боломж
Сертификат | Юуг үнэлдэг вэ? | Ямар барилгад илүү тохиромжтой вэ? |
LEED | Барилгын нийт тогтвортой байдал | Олон улсын оффис, худалдааны төв, өндөр зэрэглэлийн төсөл |
BREEAM | Барилгын байгаль орчинд үзүүлэх нөлөө | Европ стандарттай төсөл |
WELL | Хүний эрүүл мэнд, тав тух | Оффис, сургууль, эмнэлэг |
EDGE | Эрчим хүч, ус, материалын хэмнэлт | Хөгжиж буй орнуудын төсөл, орон сууц |
GREEN GLOBES | Барилгын тогтвортой байдал, эрчим хүчний үр ашиг | Оффис, боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууламж, худалдааны барилга |
Ногоон зээлээр авах боломжтой бүтээгдэхүүнүүд
Ухаалаг гэрийн шийдэл
Ухаалаг удирдлага болон эрчим хүчний хяналтын системүүд нь хэрэглээг илүү үр ашигтай болгоход тусалдаг.
Ухаалаг цахилгааны хэрэглээ хэмжигч
Ухаалаг таслуур
Ухаалаг унтраалга
Ухаалаг термостат
Эдгээр шийдлүүд нь:
Эрчим хүчний хэрэглээг дунджаар 10% хүртэл оновчлох
Гэрэлтүүлгийн хэрэглээг 30% хүртэл бууруулах боломж бүрдүүлэх
Температурын тохиргоог зөв удирдсанаар эрчим хүчний хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах боломжтой
Ухаалаг оффисын шийдэл
Оффисын ашиглалтын нөхцөлөөс хамааран гэрэлтүүлэг, хөргөлт, агааржуулалтыг автоматаар удирдах замаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлнэ.
Автоматжуулалтын интернет гарц
Хөргөлтийн системийн удирдлага
Гэрлийн удирдлагын мэдрэгч
Эрчим хүчний дэд бүтцийн шийдэл
Хуурай трансформатор
Busbar систем
Өндөр үр ашигтай эдгээр шийдлүүд нь цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулж, барилгын нийт эрчим хүчний үр ашгийг сайжруулахад тусалдаг.
Ногоон зээлийн давуу тал
Анхны хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулна
Эрчим хүчний хэмнэлтээс үүсэх үр өгөөжийг эрт хүртэх боломжтой
Чанартай, баталгаат бүтээгдэхүүн ашиглах боломжтой
Илүү тогтвортой, үр ашигтай орчныг бүрдүүлнэ
Ногоон зээлийн нөхцөл
Бүтээгдэхүүний нөхцөл | |
Зээлийн хэмжээ | 50.0 сая ₮ хүртэл |
Зээлийн хүү | Жилийн 18.00% (Сарын 1.50%) |
Зээлийн хугацаа | 30 сар хүртэл |
Худалдан авалтын урьдчилгаа төлбөр | 0% |
Барьцаа хөрөнгө | Дансны орлого, ирээдүйд олох орлого |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | Шимтгэлгүй (Хэрэглээний цахим ногоон зээлд хамаарахгүй) |
Манай мэргэжилтнүүд танд тохирох шийдлийг санал болгож, ногоон зээлийн хүрээнд авах боломжтой бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөхөд бэлэн байна.
.png)


