top of page

Диммер унтраалга хэрхэн сонгох вэ?

Диммер унтраалга хэрхэн сонгох вэ?

Өрөөний гэрэлтүүлэг хэт их байх нь бидний нүдэнд таагүй байдаг учир гэрэлтүүлгийг хянах хамгийн шилдэг арга нь диммер унтраалгыг ашиглах явдал юм. Энэ удаагийн дугаартай диммер унтраалгын төрөл, давуу талуудын талаар авч үзье.

Диммер унтраалга гэж юу вэ?
Диммер унтраалга нь гэрлийн түвшинг тохируулах боломжийг олгодог энгийн цахилгаан холбох хэрэгсэл юм. Та гэр бүл, найз нөхөдтэйгөө оройн хоол идэх, ном унших, кино үзэх, амрах зэрэгт тохируулан гэрийнхээ уур амьсгалыг гэрлийн тусламжтай бүрдүүлэх боломжтой. Ийнхүү өрөөний гэрлийг өөрийн хүслийн дагуу тохируулан ая тухтай байдлыг бий болгохоос гадна эрчим хүчний хэмнэлтийг бий болгодог.
Диммер унтраалгын давуу тал
1. Диммер унтраалга нь эрчим хүчийг хэмнэнэ. Гэрлээ 25%-иар бүдгэрүүлснээр цахилгаан зарцуулалтыг 20% хэмнэж чадна.
2. Диммер нь гэрлийн унтраалгын эдэлгээг уртасгана. Диммер гэрэлтүүлэг сонгосноор чийдэнгийн ашиглалтын хугацааг уртасгадаг тул тэдгээрийг ойр ойрхон солих шаардлагагүй болно.
3. Унтахад тань тусална. Унтлагын өрөөнд байрлах диммер унтраалга нь хурдан унтаж амрахад тустай. Эрдэмтдийн судалгаагаар унтахаас нэг цагийн өмнө гэрлийг бүдгэрүүлэх нь унтахад тусалдаг болох нь тогтоогджээ.
4. Таны нүдийг хамгаална. Харанхуйд зурагт үзэх нь бидний нүдэнд сайнаар нөлөөлдөггүй. Зурагттай өрөөнүүдэд диммер унтраалга нэмэх нь нүдээ хамгаалах гайхалтай арга юм.
Аль өрөөнд диммер унтраалга ашиглавал зохимжтой вэ?
• Зочны өрөө, гал тогоо, хүүхдийн өрөө
• Дэлгэц (телевиз, видео тоглоомын консол гэх мэт) байдаг мультимедиа орон зай
• Номын сан, амралтын өрөө
Диммер унтраалгад ямар гэрэл тохиромжтой вэ?
Гэртээ диммер унтраалга суурилуулахын тулд бүдгэрүүлж болдог буюу “dimmable” гэрлийн чийдэнг сонгох нь зүйтэй. Леграндын бүх төрлийн диммер унтраалгууд нь диммердэж болдог бүх төрлийн гэрлүүдтэй нийцдэгээрээ онцлогтой.
Ухаалаг диммер унтраалга
Гэртээ диммер унтраалга суурилуулахын тулд бүдгэрүүлж болдог буюу “dimmable” гэрлийн чийдэнг сонгох нь зүйтэй. Леграндын бүх төрлийн диммер унтраалгууд нь диммердэж болдог бүх төрлийн гэрлүүдтэй нийцдэгээрээ онцлогтой.

Хоёр төрлийн диммер:
Универсал диммер
Улайсдаг болон LED гэрлийн чийдэнд хоёуланд нь зохицдог. Тухайлбал:
• 75 Вт-аар бүдгэрдэг LED буюу дээд тал нь 10 чийдэн
• галоген 400 Вт
• 400 Вт улайсдаг гэрэл
• галоген TBT (маш бага хүчдэл) 400VA (вольт-ампер)
• флюресцент хоолой 200VA
300Вт-ийн диммер
Энэхүү диммер нь ачаалал нь 300 Вт-тай тэнцүү буюу түүнээс бага гэрлийн шийдэнд тохиромжтой. Тухайлбал:
• улайсдаг 300Вт
• 300Вт галоген
300 ВА ферросоронзон трансформатортой TBT галоген

bottom of page