top of page
goals.gif

Эрхэм зорилго

Бид дэвшилтэт технологи ашиглан хэрэглэгчдэдээ байгаль орчинд ээлтэй, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж, харилцагчдадаа хариуцлагатай, итгэлтэй хамтрагч нь байж, санхүүгийн чадамжтай, ажиллагсдынхаа хөгжин дэвших боломжийг хангасан компани байна.

search.gif

Алсын хараа

Бид дижитал барилга, цахилгаан хангамжийн чиглэлээр дэлхийд өрсөлдөх инженерийн үйлчилгээ үзүүлдэг компани болно.

Үнэт зүйлс

8C2533DE-8FC5-40E9-8ABD-37014424598A.gif

Хамтын ажиллагаа

Бид хэрэглэгч, харилцагч, хамтрагчдынхаа итгэлтэй түнш нь байж харилцан ашигтай хамтын АЖИЛЛАГАА-г хөгжүүлнэ. 

motivation.gif

Хүсэл эрмэлзэл

Бид ур чадвараа байнгын хөгжүүлж, өсөн дэвжих ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ-ээ биелэл болгодог байна.

84A8F000-8C89-42BD-9DCB-B3A173EE0399.gif

Хүндэтгэл

Бид бие биетэйгээ ХҮНДЭТГЭЛ-тэй харьцаж, хамт олноороо амжилтын төлөө нэгдэн ажиллана.

handshake.gif

Хариуцлага

Бид аюулгүй байдлыг эрхэмлэн, шударга, нээлттэй, зарчимч байх ёс зүйн зарчмаа үргэлж эрхэмлэн аливаа үүрэг, амлалтууддаа ХАРИУЦЛАГА-ТАЙ хандана.

462565424_2048376362269233_7489728918583998226_n.jpg

Бидний тухай

ТОПОЛОГИ ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан ба орон сууц, хаус, оффис, үйлчилгээ, зочид буудал зэрэг бүхий л барилгад зориулсан цахилгаан хангамж, харилцаахолбооны системүүдийн төлөвлөлт, ханган нийлүүлэлт, суурьлуулалт, зураг төсөл, засвар үйлчилгээг цогцоор нь санал болгодог дэд бүтцийн ИНЖЕНЕРИЙН үйлчилгээ үзүүлэгч компани.

Нэгдсэн менежментийн бодлого

Бид үр ашиг, тав тухыг бий болгохүйц дэвшилтэт технологи бүхий чанартай бүтээгдэхүүнийг хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцсэн инженерийн үйлчилгээгээр хэрэглэгч бүрийнхээ онцлогт тохируулан хүргэхдээ аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг ханган, ажиллагсдын оролцоо, ур чадварыг нэмэгдүүлж, нэгдсэн менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулж ажиллана.

Тайлбар

Үр ашиг, тав тухыг бий болгохуйц дэвшилтэт технологи бүхий чанартай бүтээгдэхүүн:

Орчин үеийн технологийн шийдлүүдийг ашиглан хэрэглэгчдэд ашиглалтын зардлаа хэмнэж, амьдарч, эсвэл ажиллаж байгаа орчныгоо тав тухыг нэмэгдүүлэхэд нь тус болохуйц урт хугацаанд найдвартай ажиллах чадвартай бүтээгдэхүүнийг хэлнэ.

Хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцсэн инженерингийн үйлчилгээ:

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болон бусад зохицуулалтын шаардлагад нийцсэн байхыг хэлнэ.

Хэрэглэгч бүрийнхээ онцлогт тохируулах:

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага нь цаг хугацаа, газар зүйн байршил, бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглан хүрэхээр зорьж буй үр дүн зэрэг хэд хэдэн хүчин зүйлүүдээс хамаарч хоорондоо ялгаатай байдаг тул эдгээр нөхцөлийг ойлгож, хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхийг хэлнэ.

Нэгдсэн менежментийн тогтолцоо:

Чанарын менежментийн тогтолцоо (ISO 9001:2015), Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO 45001:2018) багтана.

bottom of page