Цахилгааны самбарт ЯАГААД хамгаалалтын төхөөрөмж зайлшгүй байдаг вэ?
.png)
Цахилгааны самбарт ЯАГААД хамгаалалтын төхөөрөмж зайлшгүй байдаг вэ?
Бид бүхний гэр, оффисын цахилгаан систем гаднаасаа хэвийн, асуудалгүй мэт харагддаг ч
үргэлж жижиг эрсдэл дагуулж байдаг. Хэт ачаалал, богино холболт, хүчдэлийн огцом савлагаа гээд л. Тиймээс эдгээр эрсдэл гарахаас өмнө цахилгаан суурилуулалт бүрд хүмүүс, барилга, цахилгааны төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хамгаалалтын төхөөрөмжүүд суурилуулах шаардлагатай.
Доорх 6 үндсэн төхөөрөмж цахилгаан суурилуулалтыг хамгаалахад хэрэглэгддэг.
1. Ерөнхий унтраалга (Isolating switch)
Самбарын эхэнд байрладаг “гол унтраалга”. Цахилгааны самбарыг бүхэлд нь унтрааж, засвар үйлчилгээ хийх үед аюулгүй болгодог.
2. MCCB — Их гүйдлийн зориулалттай таслуур
Их хэмжээний гүйдэлтэй шугам, том төхөөрөмжтэй барилга (үйлдвэр, агуулах, оффис) дээр ашигладаг. Хэт ачаалал, богино холболт гарвал гүйдлийг тасалж хамгаална.
3. MCB — Гэр, оффисын түгээмэл таслуур
Өрөө бүрийн шугамд байдаг жижиг таслуур. Хэт ачаалал, богино холболт гарахад шууд тасална. Гал гарахаас хамгаалдаг үндсэн төхөөрөмж.
4. SPD — Хүчдэлийн үсрэлтээс хамгаалах төхөөрөмж
Аянга буух, хүчдэл огцом өсөх үед цахилгаан хэрэгслүүдийг гэмтэхээс хамгаалдаг.
⦁ ТВ
⦁ хөргөгч
⦁ галын систем
⦁ сервер
⦁ ухаалаг төхөөрөмжүүд гээд бүгдийг хамгаална.
5. RCCB — Гүйдэл алдагдлаас хамгаалах (хүнийг хамгаалдаг)
Хэрвээ цахилгаан "газарт алдагдах" буюу хүний биед хүрэх эрсдэл илэрвэл гүйдлийг маш хурдан тасалж, цахилгаанд цохиулах аюулаас хамгаална.
6. RCBO — Давхар хамгаалалттай таслуур (MCB + RCCB)
Хэт ачаалал, богино холболтоос болон гүйдэл алдагдлаас хамгаалдаг. 2 төхөөрөмжийг нэг дор багтаасан хамгийн ухаалаг хамгаалалт.
Яагаад эдгээрийг бүгдийг нь хэрэглэх ёстой вэ?
Учир нь цахилгааны эрсдэл олон янз байдаг бөгөөд тэдгээрийг нэг төхөөрөмж дангаараа хамгаалж чаддаггүй.
⦁ MCB/MCCB → галын эрсдэл
⦁ SPD → хүчдэл үсрэлт
⦁ RCCB → хүний амь нас
⦁ RCBO → шугамын давхар хамгаалалт
⦁ Ерөнхий унтраалга → засварт аюулгүй байдал
Эдгээрийг хамтад нь суурилуулснаар л бүрэн хамгаалалт бүрдэнэ.
.png)