top of page

Топологи ХХК Монгол Улсын өндөр барилгын 5 төсөлд инженерийн шийдлээ хэрэгжүүллээ

Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрмийн дагуу 17–35 давхар (51–150 метр) барилгыг өндөр барилгын ангилалд хамруулан авч үздэг.
2025 оны байдлаар улсын хэмжээнд 100 метрээс дээш өндөртэй 15 барилга баригдаж ашиглалтад орсон бөгөөд эдгээр төслүүдийн 5-д нь Топологи ХХК инженерийн иж бүрэн шийдэл нийлүүлэн, хэрэгжүүлэн ажилласан туршлагатай байна.

Өндөр барилга нь зөвхөн архитектурын шийдлээс гадна аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, ашиглалтын урт хугацааны тогтвортой байдлыг нэгэн зэрэг хангах шаардлагатай байдаг. Тиймээс инженерийн системүүдийг тус тусад нь бус, нэгдсэн байдлаар төлөвлөж, уялдуулах нь чухал юм.

Өндөр барилгын инженерийн шийдлийн онцлог:

Өндөр барилгад дараах онцлог шаардлагууд тавигддаг.
Гал, ослын үед олон хүнийг богино хугацаанд аюулгүй нүүлгэн шилжүүлэх боломж
Системүүдийн тасралтгүй, найдвартай ажиллагаа
Олон давхар, олон бүсийн удирдлагыг нэг цэгээс хянах боломж
Ирээдүйн өргөтгөл, шинэчлэлд нийцэх уян хатан шийдэл

Эдгээр шаардлагыг хангахын тулд инженерийн шийдлийг зураг төслийн эхний шатнаас зөв тодорхойлж, систем хоорондын уялдааг оновчтой төлөвлөх шаардлагатай.

Топологи ХХК-ийн хэрэгжүүлдэг инженерийн иж бүрэн шийдлүүд

Топологи ХХК нь өндөр барилга, оффис болон орон сууцны зориулалттай төслүүдэд дараах инженерийн шийдлүүдийг цогцоор нь хэрэгжүүлж байна.

Барилгын автоматжуулалт, ухаалаг удирдлагын систем
Барилгын инженерийн системүүдийг нэгтгэн удирдаж, эрчим хүчний хэрэглээг оновчлох боломжийг бүрдүүлнэ.

Домофон, нэвтрэх хяналтын шийдэл
Оршин суугч, ажилтны аюулгүй байдлыг хангаж, нэвтрэлтийг хянах ухаалаг системүүд.

Галын дохиолол, зарлан мэдээлэх систем
Галын аюулыг эрт илрүүлж, бодит цагийн мэдээллээр хүний амь нас, эд хөрөнгийг хамгаална.

Дотор болон гадна камержуулалт
Барилгын бүх бүсэд тасралтгүй хяналт хийх, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх шийдэл.

Цахилгаан дамжуулах шин систем
Өндөр хүчин чадалтай барилгад тохирсон, найдвартай цахилгаан хангамжийн шийдэл.

Нэгдсэн шийдлийн давуу тал

Эдгээр системүүдийг тус тусад нь бус, нэг дор уялдуулан хэрэгжүүлэх нь:
Барилгын ашиглалтын зардлыг бууруулах
Аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх
Ашиглалт, засвар үйлчилгээний процессыг хялбарчлах
Барилгын үнэлэмж, урт хугацааны үнэ цэнийг өсгөх давуу талтай.

Топологи ХХК нь инженерийн шийдлийг зураг төсөл, тоног төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалт, зөвлөх үйлчилгээ гэсэн шатлалтайгаар цогцоор нь санал болгож, өндөр барилгын төслүүдэд бодит туршлага дээр суурилсан шийдлийг хэрэгжүүлж байна.

bottom of page