Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудыг амжилттай нэвтрүүллээ
.png)
Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэхийг зорин ажиллаж ирсэн.
Энэхүү зорилгын хүрээнд бид чанар, аюулгүй ажиллагааг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон Чанарын менежментийн тогтолцоо – ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо – ISO 45001:2018 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлээд байна.
Тус стандартуудын хэрэгжилтийг менежментийн тогтолцооны хөндлөнгийн хараат бус баталгаажуулалтын байгууллага болох “Монсертф” ХХК шалган баталгаажуулж, албан ёсны сертификат гардуулан өглөө.Эдгээр стандартуудыг хэрэгжүүлснээр манай компани чанарын удирдлагын тогтолцоог системтэйгээр хэрэгжүүлж, үйл ажиллагааны бүх үе шатанд тасралтгүй сайжруулалтын зарчмыг баримтлан ажиллах боломж бүрдлээ.
ISO стандартын нэвтрүүлэлтийн үр дүнд бид:
Үйлчилгээ, шийдлээ хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлтэд илүү нийцүүлэх
Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, эрсдэл, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх
Байгууллагын дотоод үйл ажиллагааг илүү үр ашигтай, хариуцлагатай, ил тод болгох
Үйл ажиллагааг олон улсын түвшинд нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх зэрэг зорилго, зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж байна.
Цаашид ч бид нэгдсэн менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулж, харилцагч, түнш байгууллагууддаа найдвартай, чанартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллах болно.
.png)