top of page
Untitled design (29).png
ГэнэтиЙН АЮУЛД ҮРГЭЛЖ БЭЛЭН НАЙДВАРТАЙ ГАЛЫН СИСТЕМ

Галын дохиолол

Галын дохиолол яагаад хэрэгтэй вэ?

Галын дохиолол нь таны амь нас, эд хөрөнгийг хамгаалах анхны хамгаалалтын систем юм. Гал гарах үед утаа болон халууныг шуурхай илрүүлж, анхааруулах дохио өгдөг. Энэ нь танд болон таны хайртай хүмүүст цаг алдалгүй аюулгүй газар очих боломжийг бүрдүүлнэ. Галын дохиолол нь гал унтраах систем биш. Энэ нь галын аюулыг илрүүлж анхааруулдаг бол, гал унтраах систем нь шууд унтраах үүрэгтэй байдаг. Хамгийн гол нь гал гарахыг мэдэлгүй удсанаар хор хохирол илүү их амсдаг. Харин галын дохиолол нь тэрхүү анхны мөчид таныг сэрэмжлүүлж, амжиж арга хэмжээ авах боломжийг бүрдүүлдэг. 

Олон хүн галын дохиоллыг зөвхөн онцгой байдлын шалгалтад тэнцэхийн тулд суурилуулдаг гэж боддог. Гэхдээ бодит нөхцөлд, галын аюул гарсан тэр мөчид:

  • Систем үнэн зөв анхааруулга өгч чадаж байна уу?

  • Бусад системүүдтэй холбогдож нэгдсэн мэдээллээр хангаж чадаж байна уу?

  • Тогтмол ажиллаж байна уу? гэсэн асуултуудын хариулт болох гүйцэтгэл сайн байх нь хамгийн чухал.

Тиймээс зөвхөн "байх ёстой учраас" биш, найдвартай ажилладаг галын дохиолол суурилуулах нь бодит эрсдэлийг бууруулах бодит шийдэл юм. Манай компанийн Монголд албан ёсоор борлуулдаг INIM брэндийн галын дохиоллын систем нь:

  • Хуурамч дохио өгөх магадлал хамгийн бага,

  • Галын үед үнэн зөв анхааруулга өгдөг,

  • Монгол орны нөхцөлд тохирсон, олон улсад шалгарсан шийдлийг санал болгодог.

Inim хаяглагддаг системийн давуу талууд
1.png

Гал гарсан байршлыг нарийн тогтооно​

2.png

Сүлжээний доголдолд өртөөгүй төхөөрөмжүүдийг тусад нь удирдах боломжтой

3.png

Кабелийн сүлжээ өргөтгөх боломжтой

4.png

Суурилуулалтын зардал хэмнэнэ

5.png

Inim Cloud ашиглан алсын хяналт, удирдлага хийх боломжтой

6.png

IP, 4G, LoRa сүлжээ ашиглан гадагш дохио дамжуулна (шууд гал командтай холбогдох боломж)

Untitled design (30).png

Ослын мэдээллийг бүртгэн дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдүүлнэ

Техникийн хүчин чадал

Нэг loop (хэсэг)-т 240 хүртэлх төхөөрөмж холбох боломжтой

Кабел тасарсан ч систем тодорхой хугацаанд тасалдахгүйгээр үргэлжлэн ажиллана

Тоон систем дээр суурилсан, бусад ухаалаг системүүдтэй уялдаж ажиллана

1.png

Бага дунд шийдлүүд

2.png

Томоохон төслийн шийдлүүд

3.png

fire&evac

Untitled design (31).png

сүлжээний тохиргоо

Стандартууд

Манай нийлүүлж буй системүүд дараах олон улсын стандартыг хангасан:

  • EN54-2: Хяналтын болон мэдээлэх төхөөрөмж

  • EN54-4: Тэжээлийн төхөөрөмж

  • EN54-13: Системийн бүрэлдэхүүн хэсгүүдийн зохицлын үнэлгээ

  • EN54-21: Дохиолол дамжуулах болон гэмтлийн мэдээлэл дамжуулах төхөөрөмж

  • EN12094-1: Гал унтраах автомат төхөөрөмжийн хяналт, хойшлуулах модулиуд

LPCB.webp
IMQ-300x154.jpg

Бидэнтэй холбогдох

Таны төсөлд хамгийн тохиромжтой шийдлийг олоход бид тусална. дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой!

bottom of page