.png)
гэрийнхээ тав тух, аюулгүй байдлаа хурууны үзүүрээр шийд
Smart home

Ухаалаг гэр гэж юу вэ?
Гэрийн ухаалаг систем нь байшин доторх бүх систем, төхөөрөмжийн аюулгүй байдал, тав тух, хэрэглээг сайжруулах зорилгоор тэдгээрийг автоматаар болон алсаас удирдах боломжийг хэлнэ. IoT (Зүйлсийн интернет) төхөөрөмжүүдийн тусламжтайгаар та гэрээ ухаалгаар удирдах боломжтой. Гэрийн Wi-Fi-аар дамжуулан интернетэд холбогдсон төхөөрөмжүүд нь таны ухаалаг утастай холбогдоно. Уламжлалт аргаар бүхий л цахилгааны тоноглолыг холбосны дараа SMART функцүүдийг гэрийн WI-FI сулжээнд нэмж HOME + CONTROL апплкэйшн ашиглан удирдана.Энэхүү шийдлийг шинэ барилгад болон засвар хийгдэж буй хуучин монтаж бүхий барилгад ч ашиглах боломжтой.
Гэрийн ухаалаг систем юу хийж чадах вэ?
Ухаалаг гэрийн тусламжтайгаар та байшингийн гэрэлтүүлэг, эрчим хүчний менежмент, халаалт, видео домофон, аюулгүй байдлын хамгаалалт зэрэг олон функцийг хялбараар удирдах боломжтой.
Амьдралын хэмнэл, орчин нөхцөлдөө тохируулан гэрийнхээ температурыг удирдах
Гэрэл, розетка,унтраалга, хөшигөө алсаас удирдаж, гэртээ эзгүй үедээ тохиромжтой хувилбаруудыг бий болгох.
Хяналтын камерт өртөж буй байг мэдэгддэг дохиоллын системээр гэрийн аюулгүй байдлаа нэмэгдүүлээрэй.
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг асаах/унтраах, эрчим хүчний хэрэглээг хянах.
Ухаалаг гэрийг хэрхэн удирдах вэ?

Та гэрээс гарах үед ганцхан даралтаар "Еренхий удирдлага" горимыг идэвхжүүлснээр таны гэрийн бүх гэрлийг унтрааж, хөшгийг хааж эсвэл дурын сценариа идэвхжүүлж болно. Үүнд ганцхан даралт л хангалттай.
.png)