Сайн компани гэдэг бол хүндээ илүү их хөгжих боломжийг нь өгдөг, гаргасан үр дүнг нь бодитоор үнэлдэг, урт хугацааны турш тогтвортой байх үнэт зүйлд чиглүүлдэг байх хэрэгтэй. Миний хувьд анх 2017 онд улс төрийн шинжлэх ухаанаар төгссөн оюутан "Төслийн бичиг хэргийн ажилтан" албан тушаалаар Топологи ХХК-д нэгдэн орсон ч борлуулалтын чиглэлээр суралцаж, барилга, эрчим хүч, харилцаа холбооны салбарт тасралтгүй туршлага хуримтлуулж өнөөдөр "Борлуулалт, бизнес хөгжил хариуцсан дэд захирал" албан тушаал хашиж байна. Энэ бол надад Топологи компаний зүгээс өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжийг олгосон, гаргасан амжилтуудыг маань өндөрөөр үнэлсэн, хамгийн чухал нь өөрийгөө олоход минь тусалсаны үр дүн гэж боддог доо...
Б. Эрхэс /Борлуулалт, бизнес хөгжил хариуцсан дэд захирал/
Хамт олонтойгоо олон төсөл дээр мөр зэрэгцэн зүтгэж, унаж босож, урагшилж ирсэн цаг хугацаа бол миний амьдралын бахархал. Энэ хамт олон л надад тууштай байдал, урам зориг, тэсвэр тэвчээрийн жинхэнэ утгыг ойлгуулсан. Бүгдэд нь талархал илэрхийлье.
О. Чинзориг /Ерөнхий менежер/
Бидний туулсан зам мөр бүрт чин сэтгэлийн зүтгэл, эрмэлзэл, нэгдсэн зорилго байсаар ирсэн. Энэхүү амжилт, нэр хүндийн ард ажил, амьдралаа зориулан зүтгэсэн үе үеийн хамт олныхоо үнэт хувь нэмэр, дэмжлэг, итгэлцэлд гүн талархал илэрхийлье.
Ц. Отгонжаргал /Бараа материалын нягтлан бодогч/
Хүний амьдралд аз жаргал, уйтгар гуниг, баяр хөөр ээлжилж байдаг ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ хамт олон надад зөвхөн ажил хэрхэн хийхийг бус, амьдралд хандах хандлага, тууштай байдал, өөртөө итгэх итгэл гээд хэний ч заагаагүй, хэн ч өгч чадахгүй чадваруудыг суулгаж өгсөнд чин сэтгэлээсээ талархаж байна.
Б. Пүрэвдорж /Талбайн даамал/
Миний хувьд энэ хамт олон бол анхны ажлын маань замнал төдийгүй, хамгийн анхны гэр бүл маань юм. Алхам бүрт урам өгч, алдахад түшиж, амжилтад минь уухайлан баярласан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.
Б. Азжаргал /Туслах нягтлан бодогч/
Намайг Янсанжав гэдэг. 2021 оны 11-р сард Топологит дадлага хийж, 2022 оны 2-р сард үндсэн ажилтнаар орсон. Хамт олон маань залуу, найрсаг, эрч хүчтэй. Хан Төгөл төслөөс эхлэн самбар угсралт, домофон, автоматжуулалтын чиглэлээр туршлага хуримтлуулж, тасралтгүй суралцсаар байна. Хамт олондоо амжилт хүсье!
Г. Янсанжав /Талбайн даамал/
.png)