top of page

ОРОН СУУЦ БА ХАУС ХОТХОНЫ УХААЛАГ ДЭД БҮТЦИЙН ЦОГЦ ШИЙДЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Топологи ХХК нь орон сууц болон хаус хотхоны  төсөл болох Альфа зоне, Жаргалант хүннз вилла төслийг амжилттай хүлээлгэн өглөө. 

IMG_4834.JPG

Сүүлийн жилүүдэд орон сууц, хаус хотхоны зах зээлд инженерийн дэд бүтцийн чанар, аюулгүй байдлын түвшин, ухаалаг удирдлагын боломж нь худалдан авагчдын сонголтод шууд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Барилгын хийц, байршил, интерьерээс гадна галын аюулгүй байдал, камерын нэгдсэн хяналт, ус алдалтын хамгаалалт, алсын удирдлагатай ухаалаг систем зэрэг шийдлүүд нь орчин үеийн амьдрах орчны салшгүй хэсэг болжээ.

Ийм нөхцөлд инженерийн системүүдийг салангид байдлаар бус, уялдаа холбоотой, ашиглалтын бодит нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх нь төслийн чанар, найдвартай ажиллагааг тодорхойлдог. Хотхоны хэмжээнд аюулгүй байдлыг хангах, айл бүрт ухаалаг удирдлагын суурь бүрдүүлэх, дэд бүтцийн эрсдэлийг бууруулах нь зөвхөн техникийн шийдэл бус, төслийн стратегийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.

Топологи ХХК нь Альфа зоне орон сууц болон Жаргалант Хүннү вилла хаус хотхоны төслүүдийн хүрээнд гэрийн автоматжуулалт, гал болон техникийн дохиолол, нэгдсэн камержуулалт, ус алдалтын хамгаалалт, төвлөрсөн хяналтын системийг цогцоор нь хэрэгжүүлж, инженерийн шийдлийг төлөвлөлтөөс ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл бүрэн гүйцэтгэлээр амжилттай хэрэгжүүллээ.

Салбарын чиг хандлага

Ухаалаг дэд бүтэц нь нэмэлт сонголт бус зах зээлийн шинэ стандарт болж байна.

Modern Minimalist Home

62%

Орон сууц худалдан авагчид ухаалаг систем, аюулгүй байдлыг шийдвэр гаргалтын чухал шалгуур болгодог.

78%

Ухаалаг дэд бүтэц нь үл хөдлөх хөрөнгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг гэж үздэг.

№1

Ус алдалт, галын эрсдэл нь орон сууцны даатгалын хохирлын хамгийн түгээмэл шалтгаануудын нэг хэвээр байна.

Alpha zone.png

Альфа зоне орон сууцны төсөл

Төслийн шаардлага

498 айлын орон сууцны хотхонд дараах шийдлүүд тавигдсан:

  • Айл бүрт ухаалаг удирдлагын суурь шийдэл

  • Гал болон техникийн аюулгүй байдлын систем

  • Хотхоны хэмжээнд нэгдсэн камерын хяналт

  • Зарлан мэдээлэх систем

  • Ус алдалт, цахилгааны хэрэглээний хяналт

Олон айлтай учир системийн найдвартай ажиллагаа, нэг төрлийн стандарт гүйцэтгэл, ашиглалтын тогтвортой байдал чухал байсан.

Суурилуулсан системүүд

  • Гэрийн автоматжуулалт, домофон – Legrand, BTicino

  • Гал болон техникийн дохиолол – INIM

  • Хотхоны нэгдсэн камержуулалт – Dahua Technology

  • Зарлан мэдээлэх систем – ITC

Үр дүн

  • 498 айлын түвшинд ухаалаг удирдлагын суурь бүрдэв

  • Оршин суугчид гэрэл, хөшиг, үндсэн удирдлагыг гар утаснаасаа хийх боломжтой болсон

  • Ус алдалтыг илрүүлэх, хянах нөхцөл бүрдэв

  • Хотхоны аюулгүй байдлыг 24 цагийн турш тасралтгүй хангах систем бий болов

Jargalant Hunnu villa.png

Жаргалант хүннү вилла хаус төсөл

Төслийн шаардлага

Хаус хотхоны хувьд:

  • Аюулгүй байдлын нэгдсэн шийдэл

  • Дэд бүтцийг төвлөрсөн байдлаар хянах боломж

  • Ус алдалтаас урьдчилан сэргийлэх автомат хамгаалалт

  • Найдвартай камерын систем

шаардлагатай байсан.

Суурилуулсан системүүд

  • Гэрийн автоматжуулалт, домофон – Legrand, BTicino

  • Гал болон техникийн дохиолол – INIM

  • Хотхоны нэгдсэн камержуулалт – Dahua Technology

  • Зарлан мэдээлэх систем – ITC

Үр дүн

  • 41 айлын хотхоны дэд бүтцийг төвлөрсөн байдлаар хянах боломж бүрдэв

  • Ус алдалтын үед автомат хаалт ажиллана

  • Аюулгүй байдлын нэгдсэн систем бүрдэв

  • Инженерийн системүүдийн ажиллагаа илүү хяналттай болов

Эдгээр хоёр төсөл нь:

  • Орон сууц болон хаус хотхоны инженерийн хэрэгцээг цогцоор нь шийдсэн

  • Ухаалаг гэр болон аюулгүй байдлын системийг бодит ашиглалтын түвшинд нэвтрүүлсэн

  • Ирээдүйд өргөтгөх боломжтой суурь шийдэл бий болгосон

bottom of page