..бусад

Залгуур болон унтраалганаас гарах чимээ нь юуг хэлж байна вэ?

Таны гэр, ажил, эсвэл ойр орчинд тань унтраалга болон залгуураас шаржигнах чимээ сонсогдож байна уу? Тэгвэл энэхүү нийтлэлээрээ уг чимээ юунаас болж үүсдэг мөн хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө хүргэж байна.

 

 

Цахилгаан хэрэгсэл хэвийн ажиллаж байхад уг чимээ гарах ёсгүй бөгөөд ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд шаржигнах чимээ улам нэмэгдэж цаашлаад залгуур халах, цог үсрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Эдгээр шинж тэмдгүүдийг хүмүүс төдийлөн ач холбогдол өгч шалтгааныг нь тодруулж засвар үйлчилгээ хийдэггүйгээс улам даамжруулж ноцтой болгосноор илүү их зардал гаргахад хүрдэг.

 

Залгуураас гарах шаржигнах чимээ нь ерөнхийдөө солих шаардлагатай болсныг илтгэж байдаг. Мөн залгуурны нүхэнд тоос шороо хуримтлагдсаны улмаас, эсвэл залгуурны үүрэн дэх метал хавчаар тэлж контакт өгөхөө больсоноос болж холболтод асуудал үүссэн байж болно. Нэг үгээр хэлбэл чанарын баталгаагүй гарал үүсэл нь тодорхойгүй цахилгаан хэрэгслүүд нь эдгээр асуудлыг байнгын үүсгэж байдаг ба цаашлаад таны аюулгүй байдалд ч аюул учруулж болзошгүй гэсэн үг юм.

 

Шаржигнах чимээ нь гэмтэлтэй унтраалганаас мөн адил гарч болно. Унтраалганы хувьд энэ нь ихэнхдээ хуучирсан болон элэгдсэн тохиолдолд ажиглагддаг ба асуудал улам даамжирч ноцтой болохоос өмнө солих зайлшгүй шаардлагатай юм. Унтраалгыг солих нь цаг бага авдаг мөн тун энгийн засварт тооцогдох учир та өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлын тулд уг асуудлыг бүү хойш нь тавиарай.

    Эрчим хүчний барилга угсралт

    Бид эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр дараах үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.

    Дэлгэрэнгүй

    Видео хяналтын систем

    Манай компани дэлхийн өндөр технологийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.

     

     

    Дэлгэрэнгүй

    Харилцагчид

    Утас: 7511-7777

    Факс: 7011-2293

    И-мэйл: info@topology.mn

    https://www.facebook.com/TOPOLOGYXXK/ 

    Ш-х: 888, Ш/салбар -21, Улаанбаатар 16100, Монгол улс

    © 2005-2015, Топологи ХХК.